1. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү нөхцөлийн зорилго нь “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” (Цаашид “Холбоо” гэх) – ны www.teeverzuuch.mn вэб сайт болон гар утасны аппликейшныг ашиглах нөхцөлийг тодорхойлох, түүний хэрэглэгчдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/ хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. “Систем” гэж энэхүү үйлчилгээг үзүүлж буй www.teeverzuuch.mn вэб сайт болон гар утасны аппликейшныг;
1.3. “Хэрэглэгч” гэж энэхүү системийг ашиглах нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээ авч буй хувь хүн, хуулийн этгээдийг;
1.4. Хэрэглэгч нь сайн дурын үндсэн дээр системд бүртгүүлэх бөгөөд бүртгүүлэхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна.
1.5. Хэрвээ хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд систем бүртгэхгүй бөгөөд энэ тохиолдолд системийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
1.6. Хэрвээ хэрэглэгч системд бүртгүүлсэн тохиолдолд үйлчилгээний нөхцөлтэй танилцаж бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.7. Үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар Холбоо хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд хэрэглэгч нь системийг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.8. Хэрэглэгч нь нэгэнт үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн тохиолдолд системийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу ашиглана.
2. Холбооны эрх, үүрэг, хариуцлага
2.1. Холбоо нь энэхүү системээр дамжуулан хэрэглэгчид сайн дурын үндсэн дээр хоорондоо тохиролцон үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах боломжийг олгоно.
2.2. Холбоо нь хэрэглэгчид бие биендээ үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглэгчдийн мэдээллийг байршуулах программ хангамж бүхий системээр хангаж өгч байгаа бөгөөд хэрэглэгч хоорондын үйлчилгээний гэрээ, хэлцэлд оролцох, түүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг хүлээхгүй болно.
2.3. Холбоо нь хэрэглэгчдийн бүртгүүлсэн болон оруулсан мэдээллийг үнэн зөв болохыг батлах нотолгоо шаардах эрхтэй.
2.4. Хэрвээ хэрэглэгч нь системийг энэ нөхцөлд зааснаас болон Монгол Улсын хууль тогтоомжоор хориглогдсон аливаа үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд Холбоо тухайн хэрэглэгчийн систем ашиглах эрхийг түдгэлзүүлэх, хэрэглэгчийн эрхийг дангаар цуцлах эрхтэй.
2.5. Системийн бүрдэл хэсгүүдэд ашиглагдаж байгаа худалдааны тэмдэгт, эмблем, лого болон бусад бүх материалууд нь Монгол Улсын зохиогчийн эрхийн болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд Холбоо нь хууль ёсны цорын ганц өмчлөгч болно. Холбооны зөвшөөрөлгүйгээр эдгээрийг хуулбарлах, ашиглахыг хориглоно.
2.6. Хэрэглэгчидтэй холбоотой мэдээллийн нууцлалыг хадгалах бөгөөд зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр задруулна.
2.7. Хэрэв хэрэглэгч холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд Холбоо зар нийтлэхийг хориглох, устгах эрхтэй.
2.8. Холбоо нь системийг сурталчлах зорилгоор хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт ашиглаж болох бөгөөд үүний төлөө ямар нэгэн мөнгөн урамшуулал хэрэглэгчид олгогдохгүй болно.
2.9. Холбоо нь хэрэглэгчдийн мэдээлэл, оруулсан зарын үнэн зөв, бодит байдлыг хянах боломжгүй бөгөөд хэрэглэгчдийн аливаа зохисгүй зан, үйлдэл эсвэл учруулсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
2.10. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг өөрчлөх, засварлахыг хориглоно
3. Хэрэглэгчийн ерөнхий эрх, үүрэг, хариуцлага
3.1. Системийг ашиглах эсэхийг хэрэглэгч бие даан шийдвэрлэнэ.
3.2. Системд бүртгүүлэхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй (тухай бүр орсон нэмэлт өөрчлөлтийн хамт) танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр системийг ашиглана.
3.3. Нэг хэрэглэгч (хувь хүн, хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна.
3.4. Системийг зориулалтын дагуу ашиглана.
3.5. Хуулийн этгээд эсвэл 18 насанд хүрсэн хувь хүн энэхүү системд бүртгүүлэх эрхтэй бөгөөд үнэн зөв мэдээллийг системд оруулна.
3.6. Хэрэглэгч нь зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаар системээс үйлчилгээ авах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн тохиолдол бүрт системд бүртгүүлнэ.
3.7. Нэвтрэх эрхийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байна.
3.8. Системийг ашиглахдаа бусад хэрэглэгчдийг хүндэтгэн зөв боловсон, соёлтой харьцана.
3.9. Тээврийн зардал, бусад үнэ төлбөртэй холбоотой маргаан гарах тохиолдолд хэрэглэгчид хоорондоо тохиролцоно. Уг маргаанд Холбоо оролцохгүй.
3.10. Хуулиар хориглосон мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зар оруулахыг хориглоно.
3.11. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Холбооны оролцоогүйгээр шийдвэрлэгдэнэ.
4. Ачаа тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага
4.1. Ачааны захиалга үүсгэхдээ тээвэрлэгчид хэрэг болохуйц мэдээллийг үнэн зөв оруулна.
4.2. Нэг тээврийн хэрэгслээр тээвэрлэж болох ачаануудыг нэг захиалгаар оруулж болно. Харин өөр өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх ачаануудын захиалгыг тус тусад нь оруулна.
4.3. Захиалга үүсгэхдээ тайлбар хэсэгт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
4.4. Ачааг холбогдох баримт бичгийн хамт тээвэрлэлтэд хүлээлгэн өгнө.
4.5. Ачаа тээвэрлүүлэхдээ ачаа тээврийн гэрээ хийнэ.
5. Тээвэрлэгчийн эрх, үүрэг, хариуцлага
5.1. Өөрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцна.
5.2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээр бүртгэлийг хийнэ.
5.3. Тээвэрлэх үнийн саналаа үнэн зөв, бодитой өгнө.
5.4. Тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэгчтэй ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулах бөгөөд гэрээний нөхцөлийг мөрдөж ажиллана.
5.5. Тээвэрлэлтийн замналын дагуух цэгүүдэд байршлын мэдээллээ заавал оруулна.
6. Агуулахын үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг, хариуцлага
6.1. Өөрийн агуулахын зориулалт, хэмжээ, хүчин чадлын талаарх мэдээллийг үнэн зөв оруулна.
6.2. Өөрийн агуулахын мэдээллийг цаг тухай бүр нь шинэчилж, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангана.
6.3. Хэрэглэгчийн хадгалуулсан барааны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна.
7. Үйлчилгээний хураамж
7.1. Тээврийн болон агуулахын үйлчилгээ үзүүлэгч системийг ашигласны төлөө тодорхой хэмжээний хураамжийг төлөх бөгөөд одоогийн байдлаар системийн үйл ажиллагааг зүгшрүүлэх зорилгоор үйлчилгээ нь хураамжгүй болно.
8. Нууцлалын баталгаа
8.1. Систем дэх мэдээлэл нь Холбооны серверт хадгалагдах бөгөөд мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг Холбоо хариуцна.
8.2. Хэрэглэгчийн талаарх мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.
8.3. Хэрэглэгчийн системд оруулсан нууц үг нь эргэн танигдахааргүй шифрлэгдэн хадгалагддаг тул тухайн хэрэглэгчээс өөр хүн мэдэх боломжгүй.
----- o0o -----