Бидний тухай

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед улс орнууд аль болох цахим үйлчилгээг ашиглаж байна.  Монгол Улс дотооддоо ковид-19 цар тахлын халдвар алдсантай холбоотойгоор бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд, орон нутгийг хүнсний болон нэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах нь чухал зорилт болоод байна.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хүнс, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангалт, тэдгээрийг тээвэрлэх тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналттайгаар нэвтрүүлэх, аль болох контакт үүсгэхгүй харьцах нь чухал байгаа тул энэхүү системийг ашиглаж байгаа болно.

АЧАА ИЛГЭЭГЧ

Ачаа илгээгч энэхүү системийг ашигласнаар дараах давуу талуудыг ашиглах боломжтой. Үүнд: 

  • Ачуулах ачааны мэдээллийг системд бүртгүүлсэн бүх тээвэрлэгчид нэг зэрэг мэдэгдэх;
  • Тухайн ачааны төрөлд нийцсэн тээврийн хэрэгслийг сонгох;
  • Тээвэрлэлтийн замналыг сонгох;
  • Ачааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тээвэрлэгч системээс харах;
  • Тээвэрлэгч нь системээс хоёр талын ачаа, замнал дагуух ачааны мэдээллийг шууд харж тээврийн тарифын саналаа боловсруулдаг тул таны ачаанд ногдох  тээврийн зардал хямдрах;
  • Ачааг тээвэрлэх хүсэлтэй тээвэрлэ...
ТЭЭВЭРЛЭГЧ

Тээвэрлэгч энэхүү системийг ашигласнаар дараах давуу талуудыг ашиглах боломжтой. Үүнд: 

  • Жолооч, тээврийн хэрэгсэл, даатгал, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх давуу талын мэдээллийг системд байршуулах;
  • Ачааг төрлөөр, хугацаагаар, чиглэлээр, байршлаар гэх мэт өөрийн тээврийн хэрэгслийн хүчин чадалд нийцүүлэн хялбараар хайх;
  • Өөрийн тээврийн хэрэгслийн ачих хэсгийн ашиглалтыг сайжруулах үүднээс замналын дагуу тээвэрлэх ачааг олох;
  • Хоёр талын ачааны мэдээллийг нэг зэрэг авч тээвэрлэлтээ урьдчилан төлөвлөх;
  • Системээс хоёр талын ачаа, замнал дагуу...
АГУУЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ

Агуулах эзэмшигч энэхүү системийг ашигласнаар дараах давуу талуудыг ашиглах боломжтой. Үүнд: 

  • Агуулахын төрөл, хүчин чадал, чөлөөтэй зайны талаарх  мэдээллийг тухай бүр системд оруулснаар бүх хэрэглэгчдэд нэг зэрэг мэдэгдэх;
  • Агуулахаа сурталчилж хэрэглэгчдийг татах;
  • Агуулахын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;
  • Хэрэглэгчдээр үйлчилгээний чанараа үнэлүүлж баталгаатай агуулах болох;
  • Тээврийн логистикийн сүлжээнд хамрагдах;
Системийн давуу тал
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 24 цагийн турш системийг ашиглаж мэдээлэл солилцоно
  • Улаанбаатар хот, 21 аймгийн төвд систем ашиглалттай холбоотой тусламж, үйлчилгээ үзүүлнэ
  • Ачаа, тээвэрлэлт, агуулахын үйлчилгээний цогц мэдээллээр шууд хангана
  • Үйлчлүүлэгч, үйлчлэгч нар хөндлөнгийн зуучгүйгээр шууд харьцана
  • Системийг ашиглах ажиллагаа хялбар бөгөөд мэдээллийн нууц хадгалагдана
  • Системээс статистик мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр авч болно
Орон нутаг дахь салбарууд