Ачаа илгээгч энэхүү системийг ашигласнаар дараах давуу талуудыг ашиглах боломжтой. Үүнд:
- Ачуулах ачааны мэдээллийг системд бүртгүүлсэн бүх тээвэрлэгчид нэг зэрэг мэдэгдэх;
- Тухайн ачааны төрөлд нийцсэн тээврийн хэрэгслийг сонгох;
- Тээвэрлэлтийн замналыг сонгох;
- Ачааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тээвэрлэгч системээс харах;
- Тээвэрлэгч нь системээс хоёр талын ачаа, замнал дагуух ачааны мэдээллийг шууд харж тээврийн тарифын саналаа боловсруулдаг тул таны ачаанд ногдох тээврийн зардал хямдрах;
- Ачааг тээвэрлэх хүсэлтэй тээвэрлэгчдээс өгсөн үнийн саналыг харьцуулах;
- Системд бүртгэлтэй ачааг хадгалуулах бүх агуулахын талаарх мэдээллийг авах;
- Хамгийн боломжийн бодит үнийн санал өгсөн тээвэрлэгчийн талаарх бүх мэдээлэл, тухайлбал: жолооч, тээврийн хэрэгсэл, ачааны даатгал, өмнөх үйлчлүүлэгчдээс өгсөн үнэлгээ зэргийг харах;
- Ачааны даатгал бүхий найдвартай тээвэрлэгчтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулах;
- Ачааг хаана тээвэрлэж явааг системээс харах;
- Тухайн тээвэрлэгчийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх;